300,000 төгрөгөө авахаар И-баримтын системд бүртгүүлэхэд гарах төлөвүүдийн тайлбар
4 сарын 16, 2021

Засгийн газраас иргэн бүрд олгож байгаа 300,000 төгрөгийг олгож буй. Мөнгөө авч чадаагүй иргэдийг И-баримтын системд бүртгүүлэн дансаараа авахыг Сангийн яамнаас зөвлөсөн. Системд бүртгүүлэхэд гарч буй төлөвүүдийн талаар Татварын ерөнхий газраас тайлбар өгөв.

- Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт олгож байгаа 300 мянган төгрөгийн мэдээлэл шалгахад “И-баримтын системд бүртгүүлж, мэдээллээ оруулна уу” гэсэн төлөвтэй байна.

- И-баримтын системд бүртгэлгүй аль эсвэл дансны мэдээлэл дутуу, бусад системийн дансаар мөнгө ороогүй байна. Иймд та и-баримтын бүртгэлийн системд бүртгүүлсэнээр Засгийн газраас олгож байгаа тусламжийн 300 мянган төгрөг орно.
 
- 300 мянган төгрөгийн мэдээлэл шалгахад “Мэдээлэл шалгагдаж байна та түр хүлээнэ үү” гэсэн төлөвтэй байна.

- Бүртгэл хэвийн буюу мэдээллээ зассан шинээр бүртгэл үүсгэсэн тул Сангийн яамны төрийн сангийн газарт хүргүүлэхэд бэлэн болсон дараагийн ээлжийн шилжүүлгээр дансанд тань орно.
 
-  И-баримтын системд “Амжилттай” гэсэн төлөв гарч байна.

- Таны дансанд 300 мянган төгрөг олгогдсон байна.
 
- “Хүлээгдэж буй” гэсэн төлөв

- Сангийн Яамны төрийн сангийн газарт мэдээлэл хүргэгдсэн байна.
 
- 300 мянган төгрөгийн мэдээлэл шалгахад “Нэр данс буруу гэсэн шалтгаанаар буцаагдсан” гэсэн төлөвтэй байна.

-И-баримтын системд бүртгүүлсэн мэдээллээ засварлах шаардлагатай байна.
 
- Мэдээлэл шалгахад “Идэвхигүй данс гэсэн шалтгаанаар буцаагдсан” гэсэн

- И-баримтын системд бүртгүүлсэн мэдээллээ засварлах шаардлагатай байна.

300,000 төгрөг дансанд орсон эсэхээ https://ebarimt.mn/300?fbclid=IwAR25zWl00EjSJ5sZsRXh97i4UjPviGTYIYp_6AWc2VeyWjJxCY3vac2bQg8 холбоосоор орж регистрийн дугаараа хийн шалгах боломжтой юм.