Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр (2021.04.16)-ийн байдлаар нийт 497287 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Одоогоор нийслэлийн 9 цэгт, 16 багийн 125 ажилтан ажиллаж байгаа бөгөөд 60-аас дээш насны зорилтот бүлгийн 944 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Халдварт өвчний тархалтыг таслан зогсооход вакцин зайлшгүй шаардлагатай. Хэрэв бид дархлаажуулалтын хамралт буюу хүн амын дархлал тогтцыг зохих түвшинд хүргэж чадахгүй бол вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчнүүд дахин сэдрэх аюултай юм.
Холбоотой мэдээ