Синофармын вакцины давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийх талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлжээ. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногоос АстраЗенека вакцины давтан тунг тарих 100 мянган хүний эхлэл болох эрүүл мэндийн салбарынханд тарьж эхэлсэн. Ирэх долоо хоногт вакцинууд буух тул Синофармын давтан тунг долоо хоногийн сүүлээр хийнэ. АстраЗенека вакцины хоёр дахь тунг таслахгүй хийж байгаа. Нарийн мэдээлэл урьдчилаад өгнө" гэсэн байна.
Холбоотой мэдээ