Хүчирхийлэлд өртөж бие сэтгэлээрээ хохирсон олон охид, бүсгүйчүүдийг бохир улстөрийн шоундаа татан оруулсан Сүнээ буюу Б. Сүндэръяад хуулийн байгууллагаас ямар хариуцлага тооцох вэ. Тэрбээр маш олон удаа олон нийтийн сэтгэлзүйгээр тоглож зөвхөн өөрт ашигтай байдлаар сенсааци тарьдаг нэгэн болчихлоо.
Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг олон нийтэд өгч, цагдаад гомдол гаргаж сүр дуулиантайхан хэвлэлийн хурал хийсэн. “Эрх мэдэлтэй халдашгүй, дархан эрхтэй, тэрбумтан, хүчирхэг араатантай ганцаараа тэмцээд дийлэхгүй байна. Надад туслаач” хэмээн шүгэл үлээж “Metoo” хөдөлгөөнийг эхлүүлсэн ч энэ нь улстөрийн шоу болж дууссан. Түүнийг дэмжиж байсан олны танил хүмүүс түүнд итгэсэндээ харамсаж “Анандбазараар эхлэж Жонхуугаар дуусах байсан юм уу Сүнээ” гэх тайлбарыг ч өөрсдийн сошиал хуудаснаа бичиж дургуйцлээ илэрхийлж байсан.
Тэгвэл эрх мэдэлтэй, тэрбумтан араатаны хүчирхийлэлд өртчихлөө хэмээн матрын нулимс унагаж тусламж гуйж байсан Сүнээ гэгч гайхал яг одоо хааччихав. Тэр юуны тулд хүчирхийлэлд өртөж хохирсон олон бүсгүйчүүдээр шоу хийж жүжиглэнэ вэ. Түүнийг удаа дараа жүжиглэж ард олныг доромжилсоор байхад хууль хяналтынхан түүний башир урхинд унаж түүнд төрийн хамгаалалт гаргаж өгсөөр байх уу хэмээн олон нийт дургүйцэж, эсэргүүцэж байна.
Сүнээ өмнө нь бас иймэрхүү үйлдэл гаргаж бусдаас мөнгө авдаг байсан тухайг хэвлэлүүд олонтаа бичиж байсан удаатай. Ямартай ч тэрбээр энэ удаа хамгийн эмзэг сэдвийг шүүрэн авч 3 сая Монголчуудыг молигдож чадсан ч түүнд ямар ч хариуцлага хүлээлгэхгүй орхиж буй нь хачирхалтай.
Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ цаг үед Сүнээ бусдын гар хөл болж халтар мөнгөний төлөө юу ч хийж чаддаг гэдгийг бид өнгөрсөн өдрүүдэд бас л харлаа. Тиймээс эрх мэдэлтэй улстөрчдийн далбаан дор дур зоргоороо авирлаж буй Сүнээ гэгчид хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүй ёсных биз ээ.