Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 10000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1328 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 26692 болж байна. 1328 тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн халдвар бол
- 1245 нь Улаанбаатар хотод,
- 80 нь орон нутагт бүртгэгдлээ. Архангайд 79 хүн, Баян-Өлгийд 5, Баянхонгорт 22, Булганд 9, Говьсүмбэрт 21, Дархан-Уулд 142, Дорноговьд 1, Дорнодод 16, Дундговьд 35, Орхонд 93, Өвөрхангайд 31, Сүхбаатарт 77, Сэлэнгэд 49, Төв аймагт 168, Увсад 20, Ховдод 96, Хөвсгөлд 14, Хэнтийд 28 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт 426 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 13,772 боллоо. Халдварын улмаас 3,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2,124
- Хүндэвтэр 1,293
- Хүнд 309
- Маш хүнд 63 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5,140 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 3,914 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Өнгөрсөн хоногт таван нас баралт/48 настай эрэгтэй, 90, 72, 61 настай эмэгтэй/ бүртгэгдсэний нэг нь халдвар авсан ч өөр өвчний улмаас нас барсан байна. 49 настай эрэгтэй хүн ГССҮТ-д тархины гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байжээ. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.