Ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай бий болгох нөхцөл бүрдлээ
4 сарын 27, 2021

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв болон УБ хотын Захирагчийн ажлын албатай хамтран хийнэ.

Анх 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус байршилд баригдах барилгын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламжтай хүүхдийн тоглоомын талбай бий болгох нөхцөлөөр хангаж өгөх албан хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид явуулсан байдаг. /бичгийн хуулбарыг хавсаргав/

Дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид, иргэд, оршин суугчид та бүхэн болон олон хүний дэмжлэгтэйгээр Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шар байрны дунд хэсэгт барилга барих зөвшөөрөл цуцлагдаж, ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай бий болгох нөхцөл бүрдлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Газрын эрхийг хүчингүй болгох” захирамж гаргаж, цуцалсан байна.

Цаашид тус газарт тоглоомын талбай байгуулах цэцэрлэгжүүлэх ажлыг Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв болон УБ хотын Захирагчийн ажлын албатай хамтран хийнэ.

No photo description available.

No photo description available.