Нийслэлийн хэмжээнд нийт 160 цэгт дархлаажуулалтын цэг ажиллаж байна. Эдгээр цэгүүдээр 50750 хүнд вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтыг эрчимжүүлж өнөөдрөөс 45-аас доош насны залуусыг вакцины нэгдүгээр тунд хамруулж эхэлсэн байна. ЭМЯ-ны өгч буй мэдээллээр дүүрэг бүрт квот тогтоожээ. Тодруулбал,
- Налайх дүүрэг -600
- Багахангай-80
- Багануур дүүрэг -400
- Баянзүрх -10000
- Чингэлтэй -5000
- Сонгинохайрхан -9550
- Сүхбаатар- 10000
- Баянгол- 11 мянган хүнийг тус тус вакцинд хамруулах төлөвлөгөөтэй байна.
Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 51787 хүн вакцинд хамрагджээ. Нийслэлд 557386 хүн нэгдүгээр тунд хамрагдсан. Мөн 232601 хүн хоёрдугаар тунд хамрагджээ. Орон нутагт 150452 хүн нэгдүгээр тунд хамрагджээ.