Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс буюу ихэвчлэн ойрын хавьтлуудаас шинжилгээ авах явцад 1356 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 35354 болж байна. 1356 тохиолдлын 28 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол
- 1190 нь Улаанбаатар хотод
- 138 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19642 боллоо.
- Хөнгөн - 2591
- Хүндэвтэр - 1579
- Хүнд - 464
- Маш хүнд - 112 хүн байна. Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Өнгөрсөн хоногт найман хүн нас барлаа. Эдгээр иргэн бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
Халдварын улмаас 4,746 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас