Охид эмэгтэйчүүдийг жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох төслийн саналыг авч байна
10 сарын 13, 2020

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Итгэлцлийн сан COVID 19 үед охид эмэгтэйчүүдийг жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох төслийн саналыг авч байна.

НҮБ-ын Итгэлцлийн сангаас санхүүжилт авах төслийг сонгон шалгаруулах зарыг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нээж, 11 дүгээр сарын 4-ний 23:59 цаг (Нью-Йоркийн цагаар) хүртэл хүлээн авна.

Тус сангаас 1 сая ам.доллар хүртэл санхүүжилт олгох бөгөөд энэхүү санхүүжилт нь эрсдэлтэй нөхцөлд байгаа охид эмэгтэйчүүдийн хэрэгцээнд тулгуурлан урт болон богино хугацааны урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах санал санаачилгыг дэмжих боломжийг олгож байгаа юм.

Чиглэл:
1. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох үйлчилгээ /үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, утсаар зөвлөгөө өгөх, үйлчилгээ авах гэж байгаа хүнийг нийтийн тээврээр хол явахгүйгээр үйлчилгээ авах боломжоор хангах гм/
2. Хамгаалах байр болон шууд утасны чадавхыг сайжруулах
3. Хуулийн зүйн тусламж, шүүхийн хамгаалалт болон бусад шаардлагатай цагдаагийн болон хуулийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг сайжруулах
4. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх шинэ болон одоо хэрэгжиж буй хөтөлбөрүүдэд цар тахлын эрсдэлийг бууруулах арга хэмжээг нэмж оруулах
5. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг шинээр бий болгох
6. Хязгаарлагдсан бүлгийн эмэгтэйчүүдэд хүрч ажиллах хөтөлбөр: Хөгжлийн бэрхшээлтэй болон секс ажилчид зэрэг хязгаарлагдсан бүлгийн охид эмэгтэйчүүдийг цар тахлын болон эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эрсдэлээс хамгаалах
7. Дата мэдээллийг ёс зүйтэй, аюулгүй цуглуулах, Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд COVID-19 үзүүлж буй нөлөөллийн талаар практикт суурилсан мэдээллийг гаргах
8. Эдийн засгийн болон чадавхжуулах хөтөлбөрүүдийн дэмжлэгийг COVID-19 холбоотойгоор үүсэх эмзэг байдлын бууруулах болон хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх
9. Иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан сурталчилгаа, чадавх бэхжүүлэх, мэдээлэл хуваалцах хөндлөнгийн оролцоо
10. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цахим хэрэгсэл, цахим орон зайг ашиглах боломжийг нэмэгдүүлэх хөтөлбөр бий болгох

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.
https://untf.unwomen.org/…/call-for-…/application-guidelines