Бичил тохижилтын ажил хийгдэж дууслаа
5 сарын 28, 2024
Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, ногоон байгууламж бий болгох, ахмад настан болон хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажил хийгдэж дууслаа.
Тодруулбал: Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Туул голын эрэг дагуух талбайг тохижуулж хүүхдийн тоглоом, сандал, сүүдрэвч, хогийн сав, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж суурилуулах, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, явган хүний замын тохижилт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдлээ.
Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус ажлыг “Байгаль Алтай” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.