УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Уул уурхайн ордоос тухайн импортлогч орны царигтай тохирох царигаар төмөр зам тавих тогтоолын төсөл өргөн барих гэж буй талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2010 онд төрөөс төмөр замын талаар баримтлах
бодлого бичиг баримтыг гаргасан. Өргөн төмөр замтай холбогдсон болон салаалсан
тохиолдолд өргөн төмөр замтай байна. Харин уул уурхайн ордоос хилийн боомт
хүртэлх төмөр замын царигийн асуудлыг Засгийн газар өргөн барьснаар УИХ
тогтооно гэсэн заалттай. Өмнөх хугацаанд энэ асуудлыг Засгийн газар оруулж
ирсэнгүй. УИХ болон хууль тогтоомжийн тухай хуулиар миний тогтоол барих эрх
хаагдах ёсгүй. Тиймээс миний бие уул уурхайн ордоос тухайн импортлогч орны
төмөр замын цариг ямар байна тэр царигаар холбох тогтоолын төслийг өргөн барих
гэж байна.
Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг хүний оролцоо
багатайгаар хямд зардлаар экспортлох боломжийг бүрдүүлж байгаа юм.
Царигийн асуудлыг шийдвэрлэснээр төмөр замын бүтээн
байгуулалт эрчимтэй явагдаж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспорт сайжирч, эдийн
засаг эрчимжих боломжийг гаргаж ирж байна.
Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын огтлолцлын
асуудал Засгийн газрын өөрийн хэмжээнд шийдэх зүйл болж байгаа.
Цагаан хадаас Ганцмод хүртэл 200 км газар нэг тонн нүүрсийг
200-250 ам.доллароор тээвэр хийж байна. Төмөр замаар бол 10-20 ам.доллароор
тээвэр хийх боломжтой. Энэ мөнгө БНХАУ-ын эзэнтэй компаниудад очиж байгаа. Тус
хөрөнгө Монголын ард түмэнд орлого болж очих ёстой" гэв.