Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10 000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1 015 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 40 396 болж байгаа. 1 015 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалгаалах халдвар бол 16 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Эдгээр иргэн Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа.
Бусад буюу дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,
- 895 нь Улаанбаатар хотод
- 103 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 1 401 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 24 333 боллоо.
- Хөнгөн-2 717
- Хүндэвтэр-1 545
- Хүнд-486
- Маш хүнд-121 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 8 214 хүнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Өнгөрсөн хоногт 57-83 насны долоон хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн халдвар авсан хэдий ч өөр өвчний улмаас нас барсан нэг тохиолдол бүртгэгдлээ. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
Халдварын улмаас 4 869 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас