Энэхүү ногдол ашгийг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-аар дамжуулан тараах шийдвэр гарчээ.
Түүнчлэн 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 1,341,748,344 төгрөгийн үнийн дүн бүхий 1,263,612 ширхэг хувьцаа арилжигджээ. Үүнээс 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол таван үнэт цаасны ханш тогтвортой байв.
"Булган ундрага" ХК (BUN+14.98%) болон "Монгол алт" ХК (ERS +13.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тав" ХК (TAV -11.11%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL -8.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай гарсан байна.
Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 1,340,146 ширхэг нэгж эрхийг нийт 397,450,391 төгрөгөөр арилжигджээ. ТOP-20 индекс 2.4 хувиар буурч, 36,859.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3.7 их наяд төгрөг болсныг Монголын Хөрөнгийн биржээс мэдээлэв.