Засгийн газрын ээлжит хуралдаан явагдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
- Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт,
- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай,
- Коронавируст халдварын вакцинжуулалтыг эрчимжүүлэх тухай,
- Баянзүрх дүүрэгт эмнэлэг шинээр байгуулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Улаанбаатар хотод тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл тогтоосон хөл хориог сулруулах эсэх шийдвэр өнөөдөр гарна. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, улбар шар түвшинд шилжүүлэх мэдээлэл байна. Ингэснээр ААН-үүдийн үйл ажиллагаа шат дараатай нээгдэх нь. Мөн коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгээд 14 хоносон хүнд зарим үйлчилгээ нээлттэй байх журмыг өнөөдөр батлах юм.