Нийслэлд өнөөдрөөс автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжиж байна. Жолооч нар энгийн үеийн зохицуулалтаар автомашины дугаарын хязгаарлалтын энгийн горимоор 06.00-22.00 цагт замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм. Энэ нь:
- 1, 6-гаар төгссөн улсын дугаартай автомашин Даваа гаригт,
- 2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашин Мягмар гаригт
- 3, 8-аар төгссөн улсын дугаартай автомашин Лхагва гаригт
- 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин Пүрэв гаригт
- 5, 0-оор төгссөн улсын дугаартай автомашин Баасан гаригт тус тус автозамын хөдөлгөөнд оролцох боломжгүй юм.
Ийнхүү автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн ч халдварын нөхцөл буураагүй байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол аль болох гадуур зорчихгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулж байгаа юм.