Улаанбаатар хотод өнөөдөр суурин 49, явуулын есөн цэгт иргэдэд коронавирусийн эсрэг вакцин хийнэ. Эдгээр цэгт 742 эмч, ажилтан ажиллаж, нийт 30671 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Өчигдөр нийслэл хотод 6213 хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ. Тэдний 4619 нь вакцины I тун, 1594 нь II тунгаа хийлгэсэн аж. Ингэснээр дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн насанд хүрсэн хүн амын 77.2 хувь буюу 882 900 нь I 42.5 хувь буюу 486291 нь II тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дархлаажуулах цэгүүдийн байршил:
1
2
3
4
5
6
7