Монголбанк дөрөвдүгээр сард 1.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 тн-оор буурсан үзүүлэлт юм. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс энэ оны дөрөвдүгээр сард 25.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 61 кг үнэт металл худалдан авсан байна. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш дөрөвдүгээр сард 160,616.05 төгрөг байв.
Холбоотой мэдээ