Улаанбаатар дулааны сүлжээ компаниас энэ оны зуны улиралд дулаан хангамжийн шугам тоноглолд засвар хийх хуваарийг баталсан байна. Засварын ажил тавдугаар сарын 16-наас эхлэн наймдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлах ажээ. Хуваарьт заасан хугацаанд шөнийн бригад ажиллах юм байна. Айл, өрхийн халаалт тавдугаар сарын 15-наас зогсохыг тус компаниас мэдээлэв.
Холбоотой мэдээ