Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардуулж байна. Хүндэт эрхмүүдийн нэг нь ХӨСҮТ-ийн ахмад эмч, доктор А.Амбасэлмаа бөгөөд түүнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол олголоо. Цар тахлын үед хүн амын эрүүл мэндийн төлөө өөрийн амь насыг үл хайрлан хүчин зүтгэж буй эрүүл мэндийн ажилтнуудыг төр ийнхүү үнэлж, хүндэтгэлээ илэрхийлж буй юм.
Холбоотой мэдээ