Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4764 сорьцод PCR шинжилгээ хийхэд 541 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс 511 нь Улаанбаатар хотод, 30 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 48,642 боллоо. Мөн хугацаанд 1,306 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 74 настай эрэгтэй, дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан, 64 настай эмэгтэй тавдугаар сарын 6-нд онош нь батлагдсан. Эдгээр хүмүүс коронавирусийн нэн хүнд хэлбэрээр өвчлөн нас баржээ.
Холбоотой мэдээ