Өчигдөр 97 дугаар сургуулийн гурван давхраас хүн унаж нас барсан гэх хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө. "Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, 97-р сургуулийн гуравдугаар давхрын аврах шатнаас эмэгтэй хүн уначихсан байна" гэсэн дуудлага мэдээллийг өчигдөр 13:22 цагт цагдаагийн байгууллага хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад БЗД-ийн харьяат 48 настай, эмэгтэй тус сургуулийн гурван давхрын аврах шатнаас унаж гэмтэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан байна. Тус хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.