Улаанбаатар хотод өнөөдөр буюу тавдугаар сарын 24-нд 5 явуулын, 57 суурин цэгт, 125 багийн 815 эмч, ажилтан ажиллаж, 27,429 иргэнийг дархлаажуулна. Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 970, II тунд 10,867, нийт 11,837 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.6 хувь буюу 939,723 нь I тунд, 61.9 хувь буюу 590,454 нь II тунд хамрагджээ.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.