“Хасын хүлгүүд” дээд лигийн аваргаар тодорлоо
5 сарын 17, 2018

Монголын сагсан бөмбөгийн холбооны 19 дэх удаагийн дээд лигийн тоглолт өндөрлөж, “Хасын хүлгүүд” баг аваргаллаа. өчигдөр финалын тав дахь тоглолтод хүчтэй өрсөлдөгч “Төв Ургац” багийг “Хасын хүлгүүд” 104:107-оор ялснаар зургаан сар үргэлжилсэн. Хоёр багийн цувралын харьцаа 4:1 болсон бөгөөд “Хасын хүлгүүд” дээд лигийн зургаа дахь түрүүгээ хүртээд байна. Харин дэд байрт “Төв Ургац”, гуравдугаар байрт “Алдар Танан гарьд” баг орлоо. Энэ улирлын үнэ цэнэтэй тоглогчийг шалгаруулахад “Хасын хүлгүүд” багийн тоглогч Т.Санчир болов. Дээд лигт түрүүлсэн “Хасын хүлгүүд” баг 50 сая, удаах байрт орсон “Төв Ургац” 15 сая, “Алдар Танан гарьд” таван сая төгрөг гарджээ.