Өнөө шөнө Орхон, Төв аймгийн нутгаар цочир хүйтэрнэ
5 сарын 30, 2021

- ЦУОШГ-аас 2021.05.30-ны 14:18 цагт гарсан мэдээлэл -

Өнөө шөнө Орхон, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Тавдугаар сарын 31-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ                                               

Шөнөдөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Зургаадугаар сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг,  говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн, 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх төлөв гарчээ. 

ЦУОШГ