Зургаадугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр,
- Энэ сарын 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэв.
Салхины хувьд:
- 13-нд Алтайн уулархаг нутгаар,
- 14, 15-нд зарим газраар,
- 16-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурах аж.
Мөн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Түүнчлэн энэ сарын 14-нд буюу маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэх тул иргэд сонор сэрэмжтэй байна уу.
Онцгой Байдлын Ерөнхий Газар