119 лавлах хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг Яаралтай тусламжийн төвтэй шууд холбоно
6 сарын 16, 2021

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд эмнэл зүйн зөвлөгөө өгөх  “Нэгдсэн лавлах 119 төв”-ийн хоёрдугаар шугамыг ажиллуулж эхэллээ. Эмнэл зүйн зөвлөгөө өгөх шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын эмч ажилчид хоёр ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж эмчилгээний зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээний төвтэй шууд холбох юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.