Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11000 гаруй шинжилгээ хийх явцад 2366 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 102629 болж байна. 2366 тохиолдлын 2361 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн таван ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ. Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,
- 1482 нь Улаанбаатар хотод
- 879 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт эмнэлгээс 601 хүн эдгэрэн гарсан бол 458 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 12898 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 8352
- Хүндэвтэр - 3097
- Хүнд - 1221
- Маш хүнд - 228 хүн байна.
Гэрийн хяналтад 22630 хүн байгаа. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 13 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт 1-15 хоног хэвтэн эмчлүүлж байсан. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.