Улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэхээр хийгдсэн PCR шинжилгээний хариуг танилцуулж байна. ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 10439 хүнд PCR шинжилгээ хийлээ. Ингэхэд 2432 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 109694 болж байна.
Батлагдсан тохиолдлуудыг тодруулбал,
- дотоодын халдвар 2428,
- эмнэлгээс шалтгаалах гурав,
- зөөвөрлөгдсөн нэг тохиолдол илэрсэн.
Дотоодын халдварын 1519 нь нийслэл хотод батлагдсан бол 909 нь орон нутагт илэрлээ. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийт 86609 тохиолдол батлагдаад буй нь улсын хэмжээнд илэрсэн нийт халдварын тохиолдлын 78.9 хувийг эзэлж байна. Харин 1207 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарлаа. Ингэснээр 69958 иргэн COVID-19 өвчин тусаад бүрэн эдгэрлээ. Харамсалтай нь 13 хүн COVID-19 өвчний улмаас нар барлаа" гэлээ.