Өчигдөр зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт нэг хүн гэмтсэн байна. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
- Зорчигч гэмтсэн-1
- Жолооч гэмтсэн-3 осол гарчээ.
Харин орон нутагт мотоцикл онхолдож, жолооч нь гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 65 зөрчил илрүүлсний нийслэлд 35, орон нутагт 30 зөрчлийг илэрчээ.
Жолооч, зорчигч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой оролцож, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хэрэгсэл тоноглолыг бүрэн хэрэглэж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.