Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ
5 сарын 18, 2018

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэнэ. 
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлосон байна. Харин үдээс хойш буюу 15.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хөрс хамгааллын чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого” сэдвээр мэдээлэл хийнэ.