Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
7 сарын 6, 2021

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 28 цэгт 16,574 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдэд 44 багийн 314 эмч, ажилтан ажиллах юм. Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 5,523, II тунд 4,743 буюу нийт 10,266 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Энэ өдөр 170 жирэмсэн эх, 12-15 насны 3,887, 16-17 насны 981 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,035,906 иргэн I тунд, 894,501 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2,672 жирэмсэн эх, 12-15 насны 30,133, 16-17 насны 17,739 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байгаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8