Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 19-н хүртэл ес хоног дараалан амарч байгаатай холбоотойгоор иргэд орон нутгийн зорих хөдөлгөөн эрчимжээд байна.
Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцинд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь/5-аас дээш насны/ PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа юм. КОВИД-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй болохыг УОК-оос мэдээлсэн.