УОК-оос наадмын олон хоногийн амралтын өдрүүдэд хөдөө, орон нутагт зорчих иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.
- Өрх, ам бүлийн хүрээнд хөдөө орон нутаг явах /ам бүлийн тоо заагаагүй/
- Аль болох суурин газраар буудаллахгүй, хөдөөгийн айлаар зочлохгүй, найр наадам үүсгэхгүй, дэлгүүр орохгүй байх, орсон тохиолдолд амны хаалтаа тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх
- Хөдөө орон нутгийг зорчих насанд хүрсэн иргэдийн хувьд вакцины 1, 2–р тундаа хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэсэн гэдгээ нотлох бичиг баримтад үндэслэн хотоос гарах
- Зөвхөн 1-р тундаа хамрагдсан болон 2-р тундаа хамрагдсан боловч 14 хоногоос дээш хоноогүй тохиолдолд 48 цаг хүчинтэй ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэж, хариу нь СӨРӨГ гарсан байх
- Түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн дотор хүчинтэй бөгөөд хугацаа нь дууссан тохиолдолд тухайн аймаг руу нэвтрэхэд шинжилгээ өгнө
- Хөдөө орон нутагт зорчих ам бүлээс төлөөлүүлэн 5-17 хүртэлх насны 1 хүүхдээс хамар болон хоолойн арчдасны аль нэг хэлбэрээр түргэвчилсэн шинжилгээ авах ба СӨРӨГ хариу нь насанд хүрэгсдийн мөн адил 48 цагийн хүчинтэй.
- Орон нутгийн аль ч пост зөвхөн PCR -ын шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд түргэвчилсэн шинжилгээний СӨРӨГ хариу PCR шинжилгээний хариуны нэг адил хүчинтэй.
- Түргэвчилсэн шинжилгээг eruul.gov.mn цахим системд бүртгэлтэй төрийн болон хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт хийлгэж болно.