Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,439 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 143,128 боллоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 855 нь нийслэл хотод,
- 584 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 3,347 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,862 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 19,004 хүн гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл
- Хөнгөн - 6,389,
- Хүндэвтэр- 3,230
- Хүнд – 1,030
- Маш хүнд - 213 хүн байна.