Ковид-19 цар тахлын үед 14-36 долоо хоногтой жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд халдварын эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөлөө. Вакцинд бүрэн хамрагдсан ч халдвар авах эрсдэлтэй тул доорх алхмуудыг хэрэгжүүлэх нь халдвараас сэргийлнэ.
- Гараа тогтмол угаах
- Хүн хоорондын зай барих 1.5м
- Амны хаалт зүүх
- Ханиалгаж, найтаахдаа ам хамраа таглах
- Нүд, ам, хамартаа хүрэхээс зайлсхийх
- Хүний бөөгнөрлөөс зайлсхийх
- Цонхоо тогтмол онгойлгох.