Нийслэл хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 22 цэг ажиллана. Эдгээр цэгт 33 багийн 226 эмч, ажилтан ажиллаж, 9,035 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотод өчигдөр коронавирусийн эсрэг вакцины
- I тунд 2,263
- II тунд 6,779 иргэнийг хамруулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,062,377 иргэн I тунд, 961,976 иргэн II тунд хамрагдаад байгаа юм. Мөн нийт 1,524 жирэмсэн эх, 12-15 насны 17,701, 16-17 насны 12,344 хүүхэд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэжээ.