Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор 7,597 сорьцод шинжилгээ хийхэд 1,243 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 160,344 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 511 нь нийслэл хотод,
- 732 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 2,100 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны долоон хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Тэдгээр иргэний тухайд коронавирусийн халдвараас гадна архаг суурь өвчин хавсарсан байсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,477 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,835 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 6,552
- Хүндэвтэр- 2,803
- Хүнд – 944
- Маш хүнд - 178 хүн байна.