Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 19 цэг ажиллана
8 сарын 6, 2021

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 19 цэг ажиллана. Эдгээр цэгт 30 багийн 147 эмч, ажилтан ажиллаж, 7,855 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 2,187, II тунд 856 буюу нийт 3,043 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,088,671 иргэн I тунд, 990,762 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 2,091 жирэмсэн эх, 12-15 насны 32,140, 16-17 насны 16,697 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг