Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 1,071 тохиолдол шинээр батлагдсан байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,
- 319 нь нийслэл хотод,
- 752 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Түүнчлэн 1,811 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл
- Хөнгөн – 5,355
- Хүндэвтэр- 3,052
- Хүнд – 764
- Маш хүнд - 191 хүн байгаа аж.