УИХ-ын 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийн санал хураалт 2021 оны аравдугаар сарын 10-нд явагдана. Нөхөн сонгуульд оролцохоор 9 нам, нэг эвсэл мөрийн хөтөлбөр болон хандивын тайлангаа Үндэсний аудитын газарт ирүүлжээ.
- Монгол Ардын нам
- Үнэн ба Зөв нам
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам
- Дэлхийн монголчууд нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Зөв хүн электорат эвсэл
- Ардчилсан нам
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
- Ард Түмний олонхийн засаглал нам
- Иргэний зориг ногоон нам.
Тус газраас дээрх баримт бичгүүдэд аудит хийж, дүгнэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн байна.