Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ашиглалтын өмнөх захиргааг ирэх сард байгуулна
8 сарын 12, 2021

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг хүргэж байна.

  •  Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ашиглалтын өмнөх захиргааг ирэх сард байгуулна
  • “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталлаа.
  • Түрээсийн орон сууц хөтөлбөртэй холбоотой түрээслэгч иргэдээс тавьж байгаа шаардлагын талаар Барилга, хот байгуулалтын сайд танилцуулга хийв. Үүсээд байгаа өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайдад даалгалаа.
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд халамжаас хөдөлмөрт чиглүүлэх бодлогыг тусган, 2021 оны аравдугаар сард багтаан зохих журмын дагуу Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгав.       
  • УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нарын санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.