Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагт ажиллана. Нэг цэгт авах шинжилгээний сорьцын тоо 100-150 байх аж. Харин коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 19 цэг ажиллах бөгөөд эдгээрт 48 багийн 325 эмч, ажилтан ажиллаж, 5,037 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 1,394, II тунд 2,216 буюу нийт 3,610 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,096,359 иргэн I тунд, 996,460 иргэн II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 2,196 жирэмсэн эх, 12-15 насны 34,210, 16-17 насны 17,257 хүүхэд тус тус II тунд хамрагдаад байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
1
2
3
4
5
6