УОК-оос хурдан морины уралдаан, бөхийн барилдаан зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ
8 сарын 21, 2021

Манай улсад дельта хувилбарт коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаа, мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, намрын ургац хураалтын ажлыг зохион байгуулах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж, тасралтгүй зохион байгуулах ажил эхэлсэн. Харин өнөөдрөөс эхлэн морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт УОК-оос үүрэг болгожээ.