Өнгөрсөн гурав хоногт  ослын улмаас 27 хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ
8 сарын 23, 2021

Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 671 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 27 хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:​

  • Гарцгүй газраар зам хөндлөн гарсан зорчигч автомашинд мөргүүлсэн-8
  • Гарцтай газраар зам хөндлөн гарсан зорчигч автомашинд мөргүүлсэн-2
  • Хоёр автомашин мөргөлдсөн-9
  • Онхолдох -4
  • Мотоциклын осол-6
  • Хөдөлгөөн эхлэхдээ осол гаргасан -1 бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 328 зөрчлийг алба хаагчид хяналт, шалгалтаар илрүүлжээ. Нийт зам тээврийн ослын 70-80 хувь нь орон нутгийн замд үйлдэгдэх нь онхолдох буюу хурд хэтрүүлснээс болж байгаа хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэх тээврийн хэрэгслийн эрчим нэмэгдэж байгаа тул жолооч, зорчигчдыг суудлын бүсээ бүсэлж хөдөлгөөнд оролцох, гарц гармаар гарахдаа ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөх, бага насны хүүхдийг заавал гараас нь хөтөлж зам хөндлөн гарч байхыг анхаарууллаа.