Хан-Уул дүүргийн бүх буюу 21 хороонд мананцар үүсгэгч тусгай зориулалтын авто машинаар ариутгал халдваргүйтгэл хийжээ. Хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан нийт зургаан мананцарт машинаар 13 удаагийн рейсээр 98 цэцэрлэг, 27 дүүргийн болон өрхийн эмнэлэг, 44 ЕБС болон их дээд сургууль, 17 зах, 19 томоохон худалдааны төвд ариутгал хийсэн байна.
ХУД-ийн ЗДТГ-аас сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвүүдэд урьдчилан мэдэгдэж, хороодын зүгээс тухайн хорооны талбар дээр зохион байгуулалтыг хийж нягт хамтран оролцлоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.