Коронавирусийн шинжилгээ авах цэгүүдийг танилцуулж байна. Өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд шинжилгээ авахаар төлөвлөжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 100 айл Жоби төвийн зүүн талд, Баянзүрх дүүрэгт Авто оношилгооны төвийн гадна талбайд, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд тус тус авна. Шинжилгээ авах тоо хязгаартай бөгөөд 09:00-12:00 цагийн хооронд ажиллах юм байна.
Холбоотой мэдээ