Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,766 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 236,079 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 3,765 дотоодын халдвар байна.
Дотоодын халдвар,
- 1,271 нь нийслэл хотод,
- 2,494 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 3,175 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 968 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,941 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 28,890 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 12,473
- Хүндэвтэр- 4,817
- Хүнд – 1,396
- Маш хүнд - 255 хүн байна. Халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед иргэд олон нийтийн газраар аль болох явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг уриалж байна.