Монголбанк 2021 оны наймдугаар сард 1.9 тн үнэт металл худалдан авчээ. Оны эхнээс өссөн дүнгээр нь тооцвол нийт 12.9 тн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.8 тн-оор буурсан үзүүлэлт юм.
2021 оны наймдугаар сарын хувьд
- Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 109.5 кг
- Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 162.1 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны наймдугаар сард 163,323.50 төгрөг байв.