Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 6,309 иргэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагджээ.
Үүнээс
- 202 нь I тунг
- 725 нь II тунг хийлгэсэн бол
- нэмэлт сэргээх буюу III тунг 5,382 хүн хийлгэсэн байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,831 жирэмсэн эх, 12-15 насны 64,045, 16-17 насны 25,457 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.
Коронавирусийн эсрэг вакцины нэмэлт сэргээх тунг хийлгэхэд иргэдэд
- коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан,
- хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулна.