Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангийн гол”-д энэ сарын 17-ны өдөр түймрийн голомт илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 20 алба хаагч, “Хан Хэнтий” тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны 12 хүн, нийт 22 хүн, гурван автомашин, зургаан морьтой гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Тэгвэл өнөө өглөө түймрийн голомт руу МИ-171Е нисдэг тэргээр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн 20 алба хаагчийг хүргэсэн байна. Мөн Сэлэнгэ, Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагчийг нэмэлт хүчээр түймрийн голомтод хүргэхээр шийдвэрлэжээ.
Холбоотой мэдээ